Wednesday, May 13, 2009

“ Acne off ” clinic


Одоо батга гаралтыг антибиотик , гормон хэрэглэлгүйгээр хяналтантaa байлгаж болох боллоо !

Одоо зөвхөн өөртөө тохирсон батга гаралтын эсрэг эмчилгээ хиилгэж болох боллоо !!




“ Acne off “ эмнэлэг Ямар ч батга арилдаг

Манай эмнэлэгт хандсан танд баярлалаа


“ Acne off “ эмнэлэг байгуулагдсан түүх :

Т.Баттүвшин эмч нь 1990 оноос хойш батга өвчин эмчилэх цоо шинэ эмчилгээний тал дээр 10 жил судалгааны ажил хийсэн юм .
Судалгааны ажлын гол зорилго бол батганы эмчилгээнд дараахи 3-н гол чиглэл нэвтрүүлэх ёстой байлаа:
1.Aнтибиотик ба гормоныг дотор ба гадна талаас хэрэглэхийг зогсоох
2.Хувь хүн болгоны амьдарч байгаа орныхон цаг агаар , улирал, арьсны байдалтай нь уялдуулж тослог,батгатай арьс арчилах бэлдмэл бэлдэж өгч байх.
3.Эмчилгээ тухайн хүний арьсны онцлогт тохируулж хийгддэг байх.

Т.Баттүвшин эмч нь 10 жил судалгааны ажил хийсний үр дүнд дээрхи 3 зүйлсийг өөртөө нэгтгэж чадсан батганы цоо шинэ эмчилгээг нээсэн юм.

Иймд Т.Баттүвшин эмч нь хүний бие организмд ямар ч хоргүй , хийхэд хялбар ба хувь хүн болгоны онцлогт тохируулж хийгддэг цоо шинэ эмчилгээндээ тулгуурлан 2000 онд батга эмчлэх нарийн мэргэжилийн “Acne off “ эмнэлэгээ байгуулсан юм.

Байгуулагдсанаас хойш олон мянган хүн “Acne off“ эмнэлэгт эмчилүүлсэн . Манай эмнэлэгт эмчлүүлсэн маш олон хүмүүсээс өдөр болгон баярласан талархсан олон арван захиа манай эмнэлэгт ирдэг нь манай эмчилгээний үр дүн маш сайн байгаагийн гол илэрхийлэл болж байдаг юм.


“ Acne off “ эмнэлэг батганы талаар :

Батга бол маш их тархсан арьсны эмгэг. Дэлхийн хүн амын 80% нь батганы ямар нэгэн хэлбэрээр шаналж байдаг. Сэтгэл зүйн асуулгын судалгаагаар хүмүүсийн 90% нь хүнд байж болох хамгийн эвгүй зүйл бол батгатай арчилгаа муутай арьс гэж хэлсэн байдаг. Батга нь өвчитөний амь насанд аюулгүй ба ажиллах чадварт муугаар нөлөөлдөггүй ч өвчитөнийг сэтгэл санааны гүн дарамтанд оруулж өөртөө итгэлгүй болгодог. Иймд батга өвчитэй хүн нийгэмд байр сууриа олж авахад хүндрэлтэй байдаг.

Батга өвчинөөр шаналдаг хүн болгон дараах асуултыг өөртөө тавьдаг. Яагаад миний нүүрээр батга гараад бусад хүмүүс дээр гардаггүй вэ ? Ягаад миний хамраар эсвэл арьсны тодорхой нэг хэсгээр гараад бусад хэсгээр нь батга гардаггүй юм бэ ?

Батга (Acne vulgaris) нь тосны булчирхайн үрэвсэл юм. Батга нь хаан тосны булчирхай байна, тэнд гардаг. Xоёр яг адил хүн байдаггүйтэй адил , нэг төрлийн яг адил арьстай хүн мөн адил байдаггүй.Үүнтэй адил хүн болгоны арьсны хуурайшилт эсвэл тослогжилт нь харьцангуй өөр өөр байдаг. Арьсны тослог ихсэх тусам батга гарах магадлал ихэсдэг. Тослог арьс нь бусад төрлийн арьсыг бодвол маш эмзэг ,амархан цочирдог .Арьс тослог болж батга гарах анхны шинж тэмдэг илрэнгүүт арьсны эмчид хандах хэрэгтэй.Ингэснээр цаашид тослог арьсаа буруу арчилснаас болж арьсан дээр гарч болзошгүй хүндрэлээс хамгаалагдах болно .

Батга нь үрэвссэн ба үрэвсээгүй гэсэн 2 ангилалд хуваагддаг.

1. Үрэвсээгүй батга

А. whitehead - Битүү цагаан батга
Б. blackhead - Онгорхой хар батга


2 .Үрэвссэн батга

А. Papule Арьсны түвшингээс өргөгдсөн улаан өнгөтэй нэвчидэс
Б. Pustule Идээт үрэвсэл
В. Nodule Том хэмжээтэй арьсны гүнд гарсан үрэвсэл
Г. Cyst Арьсны гүнд гарсан салст ба идээгээр дүүрсэн хөндийт үрэвсэл
Д. Acne conglobata Маш ховор тохиолддог хамгиин хүнд хэлбэрийн батга.Гол төлөв нуруу, цээж, хүзүүгэр гардаг. Ховор тохиолдолд нүүрэнд гардаг. Арьсны гүнд гардаг олон идээт толгойтой салст ба идээгээр дүүрсэн хөндийт үрэвсэл.

Батганы гаралтыг хүндээр нь 4 ангилалд хуваадаг :


1. хөнгөн -whitehead, blackhead гарсан байна.
2. дунд - whitehead ,blackhead , рapule, рustule гарсан байна
3. хүнд - whitehead ,blackhead , рapule, рustule ,nodule ,сyst ихээр гарсан байна
4. Маш хүнд - acne conglobate батга арьсны маш их талбайгаар гарсан , захын булчирхайнууд томорсон,өвчитөн сэтгэл санааны гүн хямралд орсон байна.


Хар , цагаан батга гэж юү вэ ?


Тосны булчирхайн амсар бөглөрсч хар ,цагаан батга үүсдэг.

Үрэвсэлт батга гэж юу вэ ?

Тосны булчирхайн үрэвсэл .

Яагаад тосны булчирхай үрэвсэдэг вэ ?

1.арьсны РН шүлтлэг болсноор

2.Механик шалтгаанууд: нүүрээ гараар байнга илэх ,оролдох, гар утсаа нүүрэнд нааж ярих. Мөн малгай ба цамцны зах гэх мэт нь арьсыг байнга үрдэг бол идээлүүлж үрэвсүүлдэг.
3.Бохир гараар батгаа шахах.
4.Бөгчим ,халуун ,чийглэг газар.




Ягаад хуурай арьсны тосны булчирхай үрэвсдэггүй юм бэ ?

Хуурай арьсны РН нь 5,5 байдаг тул.

тослог арьс өвчин мөн үү ?

Арьс тослог байх нь ямар нэгэн өвчин биш.

Ямар бүтээгдэхүүн батга гаралтыг ихэсгэдэг вэ ?

1.Галоген агуулсан хүнс ба бодис


2.Стероид гормон , антидепрессант, таталтын ба сүрьегийн эсрэг гэх мэт эмүүд.
3.Прогестин өндөр тунгаар агуулсан жирэмсний эсрэг эм, литийн бэлдмэлүүд .

4.Витамин – витамин В 6 , витамин В 12 .

5.Гоо сайхны бүтээгдэхүүн -
6.Ланолин, парафин, сквален минералын тос өндөр тунгаар агуулсан гоо сайхны бүтээгдхүүн хэрэглэвэл


Батга эмчилэх ямар эмчилгээнүүд байдаг вэ ?
Эдгээр эмчилгээнүүдийн сайн ба сөрөг талууд нь юу вэ ?

Дотор эмчилгээ :

Aнтибиотик
Сайн тал: Үр дүн хурдан гардаг.
Муу тал :Антибиотик удаан хэрэглэвэл элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдана. Антибиотикт тэсвэртэй нян үүсдэг,жирэмсэн үед хэрэглэж болохгүй. 6 сараас дээш хугацаагаар хэрэглэж болдоггүй.

Гормон(oral contraceptive)
Сайн тал: Сайжрал хурдан авна
Муу тал :Удаан хэрэглэвэл гормоны тэнцвэр алдагддаг. Үүнээс гарах муу үр дагавар нь биеэр үс ургах, хэт таргалах гэх мэт хүндрэлүүд гарж болно.

Isotrétinoïne.
Сайн тал:Дахин сэдрэх нь бага
Муу тал :Уруул хатна,арьс хуурайшина,нүд аргана,үс унана,шөнийн хараа муудна,яс булчингаар хөндвэрлэнэ,төв мэдрэлийн системийн хямрал,сэтгэл зүйн өөрчилөлт болно(céphalées, cervicalgies) ховор тохиолдолд тетрациклентэй хамт хэрэглэвэл тархины даралт ихсэнэ . Isotrétinoïne нь элэгний enzymes ба triglycerides өндөрсгөдөг ба хавдар үүсгэх магадлалтай.


Гадна хэсэг газрын эмчилгээ :

Антибиотик.
Сайн тал: Үр дүн хурдан гардаг
Муу тал :Арьс улайна, сайртана,хуурайшиж хорсоно,удаан хэрэглэвэл антибиотикт тэсвэртэй нян үүсдэг.

Рeroxyde benzoyle (5 ou 10%).
Сайн тал: Тусгайлан propionibacterium acne-г устгадаг
Муу тал :Арьс улайн, цочирооно, ховор тохиолдолд dermatite болно ,үс хувцас даавуунд хүрвэл өнгөгүй болгодог.

Аcide azélaïque.
Сайн тал: Үр дүн сайтай
Муу тал :Арьс хуурайшдаг

Лазер.
Сайн тал:Үрэвсэл намдаж нэвчидэс хурдан шимэгддэг
Муу тал :Арьсны үрэвсэлийг зөвхөн шарлага хийлгэж байхад намдаадаг. Шарлага дууссаны дараа арьс дахин үрэвсэх магадлал их өндөр. Бор толбон сорвинууд үлдэх магадлал их.


Rétinoïdes
Сайн тал: Үр дүн сайтай
Муу тал : .Арьс маш ихээр загатнана, улайна,цочирч үрэвсэн,цайрна. Арьс гэрэлд мэдрэг болно.Эмчилгээний эхэн үед арьсны үрэвсэл сэдэрдэг,жирэмсэн болон жирэмсэн болох төлөвлөгөөтэй эмэгтэй хүмүүс хэрэглэж болохгүй.

Криомассаж.
Сайн тал: Байхгүй
Муу тал :Арьсыг хэт хуурайшуулж хялгасан судсууд өргөсөх магадлал ихтэй.


Батга дахин гарахгүйгээр бүр мөсөн эдгэрэх үү ?

Эмчилгээ хийлгээд батга өвчин идгэрсэний дараа тослог арьс байнгын арчилгаа шаарддаг . Хэрвээ тослог арьсны арчилгаагаа орхивол батга дахин гарах магадлалал маш их. Иймд арчилгааг орхиж болохгүй .




Та батга өвчнөө эмчлүүлхээр шийдсэн бол дараахи зүйлсийг анхаарах
хэрэгтэй:

1.Нарийн мэргэжлийн батга эмчилдэг эмнэлэгт хандах.
2.Эмчлүүлхээр шийдсэн эмчийнхээ боловсрол , энэ чиглэлээр ажилласан хугацаа ба хэр туршлагатайн талаар сайн мэдээлэлтэй байх.
3.Батга өвчин нь удаан олон сараар эмчлүүлэх шаардлагтай байдаг.Хэрвээ таны хандсан эмнэлэг батга өвчнийг маш хурдан дахиж гарахгүйгээр эмчиллэн гэвэл та эмчилгээндэн эргэлзэх хэрэгтэй.Батга өвчин нь 1-3 хоногийн дотор эмчилэгддэггүй.


“ Acne off “ эмнэлгэгт ямар тохиолдолд хандах вэ ?
“ Acne off “ эмнэлгийн эмчилгээний зорилго.

Дараах тохиолдолд бид таньд тусалж чадна :

· Батга өвчиний дунд , хүнд ба маш хүнд хэлбэр
· Батга өвчин амьдралд тань сайхан амьдрахад саад болж сэтгэл санааны гүн хямралд оруулсан бол
· Батга өвчиний онош тавигдаагүй ба оноштой эргэлзэж байвал.
· Одоо хэрэглэж байгаа арчилгаа ба эмчилгээ үр дүнгүй байгаа бол
· Өөрөө сайн гэсэн батганы эсрэг бүхнийг хэрэглэж үзээд үр дүнгүй байсан бол
· Хэрвээ та маш сайн , үр дүнтэй эмчилгээ хайж байгаа бол
· Хэрвээ та олон сараар дотор талаас Isotretinoin (accutane) , антибиотик (tetracycline , minocycline , doxycycline , erythromycin , trimethoprim , azithromycin) , гормон (alesse® , ortho-tricycle® , diane-35®) гэх мэт бие организмд хортой эм ба гормон (oral contraceptive)уумааргүй байвал
· Laser ба light therapy хийлгэмээргүй байвал


Энэ бүх байдлууд манай ажилын гол чиглэл болдог.Бид батга өвчиний эмчилгээний асуудал дээр олон жил ажиллаж байна. Иймд таньд батга өвчинөөс салахад найдвартай тусалж чадна .

Тусгайлан хувь хүнд тохируулсан манай эмчилгээ нь европын орчин үеийн стандартын шаардлага хангасан байгаа (ялангуа английн NHS 2006 ). Энэ нь 2 сарын дотор 40 % сайжрал авсан байх, 4 сарын дотор 60 % сайжрал авсан байх, 6 сарын дотор 80 % сайжрал авсан байх европын орчин үеийн стандарт .

Манай эмчилгээнд орохын тулд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

1. 14-н наснаас дээш байх
2. Манай эмнэлгийн үзлэгээр батга гэсэн онош тавигдсан байх
3. Эмчлүүлэхийг зөвшөөрсөн байх (эмчилгээний талаар мэдээлэл авсны дараа эмчилгээний гэрээг зөвшөөрсөн байх)
4. Эмчилгээний дараа “ Acne off “ эмнэлгийн байнгын хяналтанд байх
5. Эмчийн өгсөн зааврыг ягштал биелүүлж байх
6. Зөвхөн “ Acne off “ эмнэлгийн бэлдэж өгсөн “ Acne off “ лосьоныг хэрэглэх.Өөр үйлдвэрүүдийн эмчилгээний бэлдмэлүүдийг хэргэлэхгүй байх.
7. Эмчилгээний дараа арьсны өөрчилөлтөө байнга мэдээлж , манай эмнэлгийн байнгын хяналтанд байх

Хэрвээ дээрх заалтуудыг та зөвшөөрч байвал таныг манай эмчилгээнд орохыг урьж байна.


“ Acne off “ эмнэлэг батганы эмчилгээг дараах 5-н чиглэлээр хийнэ.


· Хар цагаан батга нь үрэвсэлт батганы суурь болж өгдөг учир эхний ээлжинд хар цагаан батганаас арьсыг цэвэрлэх.
· Үрэвсэлт батганы үрэвслийг арилгах.
· Арьсны гуужилтыг хурдасгаж арьсны нөхөн төлжилтийг сайжруулах.
· Арьсны нөхөн төлжилт сайжруулснаар толбон улаан , хүрэн сорвинуудыг арилгах.
· Батга гаралт дахихаас хамгаалах . Ингэснээр батганы сорви дахин шинээр үүсхээс урьдчилан сэргийлэх.


“ Acne off “ эмнэлэг батганы эмчилгээг хувь хүний санхүүгийн байдалтай уяалдуулан 5 төрлөөр хийх боломжтой .

1. А төрөл үзлэг , гэрээр тослог арьс арчилах ерөнхий зөвлөгөө,
Үр дүн 10%
Үнэ – 1о.ооо ₮

2. Б төрөл үзлэг , гэрээр зөвхөн хувь хүнд тохирсон тослог арьс арчилах
зөвлөгөө Үр дүн 20 %
Үнэ 2о.ооо ₮

3. В төрөл үзлэг, 5- 10-15 хоног “ Acne off “ эмнэлгэгт зөвхөн танд
тусгайлан тохируулсан эмчилгээ хийгдэнэ.Таны эмчилгээ
дууссаны дараа “ Acne off “ эмнэлэг таныг байнгын
хяналтандаа байлгах болно. Үр дүн 80%

Үнэ 5 хоног ...... т.н.
Үнэ 10 хоног .......т.н.
Үнэ 15 хоног........т.н.

“ Acne off “ эмнэлгийн 5 - 10 - 15 хоногийни эмчилгээнии гол зорилго нь :

А. Нүүрний цэвэрлэгээ
Б. Үрэвсэл намдаах
В. Батга гаралт дахихаас хамгаалах








Хэрвээ та үзүүлэх бол урьдчилаж үзлэгийн цагаа 88-1990-88 утсаар захиална уу.


Танд амжилт хүсье